YBI олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Захиалга өгөх
Та доорх талбаруудад холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Манай захиалгын менежер эргэн холбогдох болно.
YBI олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Young Brain Institure /Яанг Брэйн Институт/
Young Brain Institure /Яанг Брэйн Институт/ нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, гадаадын туршлага судлах сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус институтын гүйцэтгэх захирал Г.Мөнхчимэг ярихдаа “Манай байгууллага 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Япон, Солонгос, Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Филиппин зэрэг улс орнуудын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж ирсэн туршлагатай.
Яанг Брэйн Институт нь байгууллагуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:
Олон улсын туршлага судлах албан айлчлал, уулзалт зохион байгуулах
Гадаадын байгууллагуудтай хамтарсан сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах
Чадавхжуулах сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх
Албан ёсны орчуулга, зохион байгуулалт, хөтөлбөрийн хэрэгжилтийг цогцоор нь хариуцах